Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 215 хурдан хүлэг уралдсанаас Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун хурдалж наадамчин олноо баясгасан бол аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын хонгор, айргийн гуравт Завхан аймгийн харьяат уяач Д.Дагвадоржийн хээр, Айргийн дөрөвт Завхан аймгийн уяач Д.Дагвадоржийн бор, айргийн тавт Хөвсгөл аймгийн Их-уул сумын харьяат н.Дэнзэнгийн хул хурдаллаа.
А.САЯН