БАЯРЫН ӨДРҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХУВААРЬ

2016-07-11  

Дүнжингарав худалдааны төв рүү долоодугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт 8 чиглэлийн 55 их багтаамжийн автобус  үйлчилгээ үзүүлнэ. Мөн үндсэн замналаараа явж 120 мянгатын автобусны зогсоолд 146 автобус зогсон үйлчилнэ.

Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт  3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Хүй долоон худаг руу долоодугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  их багтаамжийн 20 автобус, мөн долоодугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” 5 цэгээс  тус бүр 4 нийт 20 микро автобус үйлчилнэ.

Долоодугаар сарын 11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн 6 зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчлэх юм.

 

 

 Нийслэлийн Тээврийн газар

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?