ШАГАЙН ХАРВААНЫ ШИГШЭЭ 8-Н БАГ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖ ЭХЭЛЛЭЭ

2016-07-12  

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 85 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харваанд аймаг, нийслэл нийлсэн 82 багийн 728 харваач цэц мэргэнээ сорьсноос шилдэг найман баг үлдэж цэц мэргэнээ сорьж байна.

Шигшээ найман багт Баатарнуман баг, Дорноговь аймгийн баг, Багануурын баг, Булганы баг, Батбаатар ахлагчтай баг, Энхтөр ахлагчтай баг, Яамааранз ахлагчтай баг, Одбаяр ахлагчтай багууд шалгарчээ.

Эндээс дөрвөн баг тодорч уламжлал ёсоор 4.72 метрээс харваж алт, мөнгө, хүрэл медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм. Тэмцээний дүн 12.30 цагт эцсийн байдлаар гарна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?