ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ОЛОН НАЧИН ТӨРЛӨӨ

2016-07-12  

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас шинээр 18 начин төрлөө. Архангай аймгаас 4 начин, Өвөрхангай аймгаас 3 начин, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймгаас хос начин мэндэллээ. Энэ жилийн баяр наадам түүхэндээ хамгийн олон начин төрсөн баяр болж байна. Сонирхуулахад Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа улсын цолтон төрж байна.

• Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар дархан аварга Г.Өсөхбаяраар тав давлаа.

• Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн арслан Ч.Чимэддорж улсын заан Б.Сайнбаяраар давлаа.

• Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон улсын гарьд Д.Рагчаагаар тав давлаа.

• Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан улсын заан Д.Баасандоржоор тав давлаа.

• Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг улсын заан Д.Ганбаатараар тав давлаа.

• Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж улсын арслан Х.Мөнхбаатараар тав давлаа.

• Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн улсын начин Ц.Одбаяраар тав давлаа.

• Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг улсын начин Э.Энхбатаар тав давлаа.

• Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий улсын начин Б.Амарзаяагаар тав давлаа.

• Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Баатарцол улсын харцага Ө.Даваабаатараар тав давлаа.

• Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давлаа.

• Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан улсын заан Т.Санчираар тав давлаа.

• Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг улсын заан М.Өсөхбаяраар тав давлаа.

• Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, улсын харцага Э.Одгэрэлээр тав давлаа.

• Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр Баянхонгор аймгийн харьяат, улсын начин Ж.Чулуунбаатараар тав давлаа.

• Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, улсын начин Бо.Батжаргалаар тав давлаа.

• Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатараар тав давлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Uher mongol :2001 ond 17 nachin . . . 2016-07-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?