ЖОРОО МОРЬДЫН УРАЛДААНД 7 АЙМГИЙН 40 ГАРУЙ ЖОРОО ХҮЛЭГ ИРЖЭЭ

2016-07-13  

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр хүй долоон худагт уяачдын наадмаар үргэлжилж байна.

Энэ өдөр эрлийз морьдын дээд, дунд, доод насны  уралдаанаас гадна уламжлалт жороо морьдын уралдаан ч болж байна.

Жороо морьдын уралдаанд 7 аймгийн 40 гаруй жороо хүлэг иржээ. Морьдыг тойргоор уралдуулдаг. Тойргийн уралдааны гол онцлог нь жороо алдахгүй хурдтай явах ёстой. Нэг тойрог нь 400 метр бөгөөд таван удаа тойрох учиртай. Бүтэн тойрохдоо ямар хугацаа зарцуулж, хэр цэвэрхэн жороолсныг нь харгалзаж морьдыг шалгаруулдаг. Тийм учраас хамгийн богино хугацаанд жороо алдаагүй морь түрүүлдэг. Тун удахгүй энэ жилийн жороо морьдын уралдааны шилдгүүд тодорно.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?