Оросын их зураач В.А Серовын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэр 1865 оны энэ өдөр төржээ. Түүний 1910 онд зурсан “Европ гүнжийг хулгайлсан нь” бүтээлийн санаа домгийн сэдэвтэй.
Эртний Грекийн домог. Тэнгэрийн бурхан Зевс, Египетийн хааны охин Европт дурлажээ. Нэгэн удаа хааны гүнж далайн эргээр зугаалж явахад нь Зевс үзэсгэлэнтэй гоё бухын дүрд хувиран очиж гэнэ. Гүнж бухтай тоглон наадна. Бухын эврийг цэцгэн хэлхээгээр чимнэ. Тэгээд гүнжийг бухын нуруун дээр гарангуут нь бух далай руу үсрэн орчихжээ. Охиныг нуруун дээрээ суулгасан Зевс далайгаар сэлсээр нэгэн том арал дээр авчирна. Арлын нэрийг Крит гэнэ. Энэ нь газар дундын тэнгист байдаг одоогийн Грек улсын хамгийн том арал юм. Зевс бурхан ийнхүү Европ гүнжийг хулгайлан авчирч хатнаа болгосон домгийн санаагаар зураач бүтээлээ туурвисан нь энэ. Хүмүүс Европ тивд хөл тавихдаа энэ домгийг эрхгүй санан дурсдаг учиртай. Тэрхүү бодлыг нь уран зураг дээрх дүрслэл бүүр ч амилуулж өгөх болно.
Ө.РАГЧААСҮРЭН