“ИХ НҮҮДЛИЙН ЗАМД” УРАН ЗУРАГ

2017-02-11  

Зураач Дарьмаагийн Батмөнх “ИХ НҮҮДЭЛ” цуврал шинэ уран зургаа үзэгчиддээ дэлгэлээ. Зураач Дархан хотын урчуудын “Тэнгэр Өөд” холбооны гишүүн.

Их Монгол улсын түүх, ард түмний ёс заншлыг харуулсан энэ бүтээл төрөнгүүтээ л үзэгчдийн сэтгэлийг татлаа. Монгол улсын түүхийн хамгийн дайчин бадрангуй үеийн хаад, ноёдын өргөө гэрийн их нүүдлийг, цэрэг баатрууд, хатад хүүхдүүд, харц ард, мал сүрэг, ахуй ёс заншилтай нь тун ч нарийн тодорхой дүрсэлжээ.

Монголчуудын нүүдэлчин удмын энэ ёс заншил нь тэнэгэр уужим байгаль дэлхийтэйгээ холбогдож, нүүдлийн замд хүн ардынх нь сэтгэл санаа баясан доглолж, нэгэн их мөрөөдөл хүсэл биелэхийн ерөөл авчирдаг байсан утга санаа энэ зурагнаас мэдрэгдэнэ.

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Батмөнх нь эх орныхоо байгалийн болон түүхэн сэдвээр дагнан зурдаг зураач. Түүний бүтээлүүдэд говь тал хээрийн өнгө үзэмж, уул усны гоо сайханыг гэгээн тунгалаг, цэлмэг дүүрэн агаараар илэрхийлдэгээрээ үзэгчиддээ нэгэнт танил болжээ.

Энэ удаа тэрбээр Их Монгол улсын үеийн өргөө гэрийн нүүдлийг, өнөө цагийн хөдөө нутгийн аж амьдралтай зэрэгцүүлэн тавьснаараа онцлог содон өнгө төрхийг илэрхийлээ. Батмөнхийн зурсан “Говийн Гурван Сайхан”, “Хонгорын Элсэн манхан”, “Сэврэй хайрхан”, “Ноён Богд уулын толь хад” болон “Залуу Тэмүжин, Бөртэ хоёр”, “Чингисийн баатрууд” зэрэг бүтээлүүд нь өөрийн орондоо төдийгүй олон улсын үзэсгэлэнгээс  шагнал хүртжээ. Зураач Батмөнхийн уран бүтээлийг сүүлийн жилүүдэд Хятад, Өвөр Монголын үзэгчид шимтэн  үзэж байна. “Тэнгэр Өөд” Холбооны гишүүн зураач урчууд олон шинэ уран бүтээл туурвиж байгаагийн нэг нь ийнхүү “Их нүүдэл” туульсийн цуврал уран зураг боллоо.   

 

 

Ө.Рагчаасүрэн - “Тэнгэр Өөд” холбооны гишүүн, МУСГЗ сэтгүүлч

                                                      Бурхантын хөндий нутаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?