ЗУУН ЦАГААН ТЭМЭЭ

2017-04-29  

Шинэ уран бүтээл

...Зуун цагаан тэмээ ирж явна. Дан цагаан тэмээ. Дархан хотын залуу уран зураач Соронзонболдын Мөнгөнзулын шинэ бүтээл төрсөн нь энээ.  

Нэгэн баян хүн эзэн хаандаа зуун цагаан тэмээгээр бэлэг барихаар болж нэг цагаан тэмээ дутахад нь, яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салган тэмээгээ зуу хүргэн бэлэглэнэ. Энэ ертөнцийн хүн амьтанд алинд нь ч ялгаагүй эх үрийн элбэрэл хайр хичнээн чухал, энэ хорвоогийн оршихуйн үндэс гэдгийг сургамжилсан Монгол ардын домгийн санаагаар энэ зураг бүтээгджээ. Зуун тэмээн дотрохи тэмээ бүрийн хөдөлгөөн нь өөр, зан авир нь бүүр ч ондоо харагдана.

Үүнийг зураач гярхай нарийн дүрсэлжээ. Монголчууд таван хошуу мал сүргээ эрхэмлэн дээдэлдэг.Тэр дотроос тэмээндээ бүүр ч хайртай. Эрхмийн дээд бэлэгт булган молцогтой цагаан тэмээ ордог нь үүний илэрэл, хамгийн том хүндлэл билээ. Тэмээ нь уяхан зөөлөн зан ааштай. Зэлэн дээр уянгалах хуурын хоёр чавхадсанаас цацрах аялгуу эгшигэнд хайлан уясаж том нүднээсээ бөөн бөөн нулимс унагадаг.Зураач Мөнгөнзул нь залуу хүн боловч  тэмээ гэдэг амьтныг нарийн сайн судалж, өөр үндэстэнд байдаггүй малч удмын  нандин санаагаа бүтээлдээ шингээсэнийг нь үзэгчид өндрөөр үнэллээ.Мөнгөнзул хангай нутгийн хүүхэд байтлаа багаасаа тэмээ зурах дуртай гэнэ. Монгол зургийн дэг жаягаар бүтээгдсэн “Зуун цагаан тэмээ” уран зураг төрсөн сургаар, хол ойроос тэр тусмаа говь нутгаас үзэгчид Дархан хотын зураачдын урланг зорин ирж үзэж сонирхсон нь, залуу зураачид урам өгч, бүтээх хүсэлийг нь улам төрүүллээ. Алив үзэгчид минь, гадаа тэмээ ирлээ. Бүр зуун цагаан тэмээ шүү. Гарч тосож авцгаая...   

  

 

 

Ө.Рагчаасүрэн

Дархан хот. Бурхантын хөндий нутгаас.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Навчаа:Сайхан зуржээ. 2017-04-29
Bataa:uzesgelehg ni yaj uzeh we ymr goyo ym be 2018-05-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?