Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ЛУКАКУ ДУБЛЬ ХИЙЖ БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

2018-06-13  

Бельгийн шигшээ баг Коста Рикагийн шигшээ багийн эсрэг ДАШТ-ний өмнөх хамгийн сүүлийн бие халаалтын тоглолтоо хийлээ. Тус тоглолтод Ромелу Лукаку хоёр гоол оруулж Бельгийн шигшээ Коста Рикаг буулгаж авсан байна.

Коста Рикагийн шигшээ багаас Брайн Луйз 24 дэх минутад тоглолтын анхны гоолыг оруулсан бол 31 дэх минутад Бельгийн шигшээ багаас Драйс Мертенс гоол оруулж тооны харьцааг тэнцүүлжээ.

Ромелу Лукаку 1 дүгээр үеийн төгсгөл болон 2 дугаар үеийн эхэнд нэг нэг гоол оруулж тоглолтын хувь заяаг өөрийн багт эргүүлсэн бол Миши Бачуай 4 дэх гоолыг оруулж тус тоглолтод цэг тавьжээ.

Энэхүү тоглолт ДАШТ - ний өмнөх бие халаалтын сүүлийн тоглолт байсан бөгөөд Бельги ирэх Даваа гарагт Панамтай, Коста Рика Ням гарагт Сербийн багуудтай тоглох хуваарьтай байгаа юм.

Бельгийн шигшээ багийн менежер Роберто Мартинез “Эден Хазардын бэртэлд санаа зовохгүй байна. Тэр тун сайн тоглолоо. Форм сайтай харагдсан” гэж хэлжээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?